Хуучирсан мэдээ: 2011.11.10-нд нийтлэгдсэн

“Экстрим гэр бүл”

Гавьяат тамирчин Г.Өсөхбаярын гэр бүлийг “экстрим спорт”-ынхон гэж нэрлэж болно. Учир нь түүний аав Готовдорж хүүгийнхээ адил уулын спортын олон улсын хэмжээний мастер цолтой, ахмад уулчдын нэг бол Г.Өсөхбаяр гавьяатын дүү нар бараг бүгд ханан хад, уулын цана, спорт аялал гээд хамгийн эрсдэлтэй гэгддэг экстрим спортоор хичээллэдэг юм. Тэгвэл гавьяат Г.Өсөхбаярын дүү, ханан хадны манай шилдэг тамирчдын нэг Г.Жангар сүүлийн үед авто спорт сонирхох болсон нь энэ гэр бүлийн спортын төрлийг нэгээр нэмж буй бололтой. Г.Жангар Монголын автомастеруудын холбооноос саяхан зохион байгуулсан “Спонсор Мастер кросс-2011” уралдаанд оролцож, автомашины анхны уралдаандаа түрүүлснийг бодоход шаггүй тамирчин болох байх. Харин тэдний хамгийн бага дүү Лувсанданзанг уулын цанаар хичээллэдэг мэргэжлийн цөөн тамирчдын нэг гэдэг. Уулын цанаар шаггүй олон жил хичээллэсэн Лууяа өдгөө Японд суралцахаар явжээ.

Эрчүүдээр тогтохгүй энэ гэр бүлд Намуундарь, Намуун гэж ах нараасаа дутахгүй адал явдалт спортоор шимтэн хичээллэдэг авьяаслаг, зоригтой охид бий. Тэд бүгд л аав, ах нарынхаа адил ханан хад, уул, аялал гээд бүсгүйчүүдийн тэр бүр сонгоод байдаггүй эр зоригийн спортоор хичээллэж амжжээ. Нэг гэр бүлээс хоёр ОУХМ, гурван спортын мастер төрнө гэдэг ховор тохиол байх. Тэр дундаа монголчууд тэр бүр сонгоод байдаггүй эрсдэлтэй, экстрим спортоос шүү.

Т.Маша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж