Монгол хүүхдүүд “Мөрөөдлийн баг”-тай болно

Хуучирсан мэдээ: 2011.11.10-нд нийтлэгдсэн

Монгол хүүхдүүд “Мөрөөдлийн баг”-тай болно

Монгол улсын бүх аймаг сум, дүүргийн  буюу 750 сургуулийн  хүүхэд багачууд  хамрагдах үндэсний хэмжээний шинэ тэмцээн энэ долоо хоногийн бямба гарагт эхлэх гэж байна. Энэ бол Ерөнхий сайд С.Батболдын санаачилсан “Монгол мөрөөдлийн баг” сагсан бөмбөгийн тэмцээн юм. Энэ тэмцээнийг хамтран зохион байгуулахаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Биеийн тамир спортын газар болон тэмцээний албан ёсны түнш “Скайтел”, “МCS Coca Cola”, “Моннис” компаниуд Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Монгол орны бүх сургуулиудаас насны гурван ангиллаар шалгарч өрсөлдсөөр ирэх оны 4 дүгээр сард “Монгол мөрөөдлийн баг” тодрох юм. Хөдөлгөөний дутагдал, буруу хэвшлээс сэргийлэхээс эхлээд багаар сэтгэх, эрүүл зорилготой болох олон сайн талыг сагсан бөмбөгийн спорт хүүхдэд өгнө гэдэгт зохион байгуулагчид нь итгэлтэй байна. “Монгол мөрөөдлийн баг”-ийг олон улсын тэмцээнд оролцуулах, NBA-ийн тоглолт үзүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа тэд мөн дэлгэв. Тэмцээний уриа нь “Бидэнд мөрөөдөл бий”. Харин албан ёсны бэлгэ тэмдэг нь төрийн далбааны өнгө бүхий өмсгөлтэй, сагсан бөмбөг сугавчилсан туулай.

“Сагсан бөмбөг бол багийн спорт. “Монгол мөрөөдлийн баг” тэмцээнд оролцогч бүхэн хожил, хожигдлооос үл хамааран эрүүл мэнд, эрч хүч, баяр баясал хожно. Бидэнд мөрөөдөл бий. Бид хамтдаа чадна” гэж уг тэмцээний санаачлагч нь буюу Ерөнхий сайд С.Батболд багачуудад хандсан илгээлтдээ дурдсан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж