Дэлхийтэй ойрхон зөрж өнгөрсөн одны зургийг авчээ

Хуучирсан мэдээ: 2011.11.10-нд нийтлэгдсэн

Дэлхийтэй ойрхон зөрж өнгөрсөн одны зургийг авчээ

НАСА-аас сүүлийн 30 жилийн дотор дэлхийтэй хамгийн ойрхон зөрж өнгөрсөн жижиг одны зургийг нийтэлжээ.

АНУ-ын цагаар мягмар гарагын оройн 06:28 цагт энэхүү биет дэлхийгээс 201.7 мянган милийн зайтай өнгөрсөн байна. Хэрэв энэхүү биет дэлхийн хуурай гадаргуу дээр буусан бол долоон   магнитудын хүчтэй газар хөдлөлт болох байсан.

Харин далайд унасан бол 96 км тойрог бүхий 110 метр өндөр цунами үүсэх байжээ.

Аз болоход ийм зүйл тохиолдоогүй боловч дэлхийтэй ойрхон зөрж өнгөрсний ачаар энэхүү одыг нарийвчлан судлах боломжтой боллоо хэмээн НАСА-аас мэдээлсэн байна.

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж