“Бюллетень” хэвлэгдлээ

Хуучирсан мэдээ: 2011.11.10-нд нийтлэгдсэн

“Бюллетень” хэвлэгдлээ

Биеийн тамир, спортын газрын Сургалт, судалгаа, аргазүйн нэгдлээс “Лондон-2012” олимпийн наадмын бэлтгэлийн үйл ажиллагаанд зориулж “Бюллетень” гаргалаа. Үндэсний шигшээ баг болон спортын бусад төрлүүдийн сургалт дасгалжуулалтын явцдаа анхаарах, баримтлах арга зүйн зөвлөмжийг уг товхимлоос үзэж болох юм. Цаашид хоёр сар тутам гаргах тус бюллетений эхний дугаарт Их Британийн газар зүйн байдал, Олимпизмийн түүх, Олимпийн наадмыг орчин үед сэргээн хөгжүүлсэн нь, Лондонгийн олимпийн албан ёсны маскот, Спортын сэтгэл судлал, физиолог, Дасгалжилтын тухай ухагдахуун зэрэг сэдвээр эрдэм шинжилгээний өгүүлэл, мэдээлэл багтаажээ.

“Спортын шуудан” сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж