Алтны ханш дахин өслөө

Хуучирсан мэдээ: 2011.11.10-нд нийтлэгдсэн

Алтны ханш дахин өслөө

Даваа гарагаас огцом өссөн алтны ханш өчигдөр дахин дээшлэв.

Нью-Йоркийн биржид арванхоёрдугаар сард борлуулах унци алтны үнэ 1791.10 ам.доллар болсон нь зургаан долоо хоногийн дээд түвшин аж.

Гэхдээ есдүгээр сарын 6-нд 1923.70 ам.долларт хүрч дээд амжилт тогтоож байсантай харьцуулахад тийм ч их өсөлт биш гэж шинжээчид үзэж байна.

Канад дахь "CMC Markets" компанийн зах зээлийн шинжээч С.Колин "Италийн зах зээл анхаарал татаж байна. Европын холбооны удирдлагууд Грекээс дутахгүйгээр Италид хэрхэн туслах талаар анхаарах хэрэгтэй" гэж ярьжээ.

Өчигдөр унци алтны үнэ 1782 ам.доллартай дүйж байсан нь өмнөх өдрөөс хоёр хувиар өссөн үзүүлэлт юм.

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж