Төлбөртэй зогсоолын журмыг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2011.11.10-нд нийтлэгдсэн

Төлбөртэй зогсоолын журмыг хэлэлцэнэ

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн ээлжит VII хуралдаан өчигдөр Нийслэлийн Хангарьд ордны 14 дүгээр давхарт эхэллээ.

Хуралдаанаар Нийслэлийн 2010 оны төсвийн гүйцэтгэлийг батлах, нийслэлийн 2011 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай, урамшууллын хэмжээг шинэчлэн тогтоох тухай Нийслэлийн Иргэдийн хурлын 2010 оны 6/47 тоот тогтоолд өөрчлөлт оруулах тухай болон тэмдэгтийн хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоох, орон нутгийн өмчийн концессын зүйлийн жагсаалт батлах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэх юм.

Мөн нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол ажиллуулах журмын зарим заалтанд өөрчлөлт оруулах тухай асуудлыг Нийслэлийн авто замын газрын дарга Д.Од тэргүүлэгчдийн хуралд танилцуулахаар болжээ.

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж