
Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас авсан мэдээгээр өнөөдрөөс эхэлж нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, эрс хүйтрэхийг малчид, ард иргэдэд онцгой анхааруулж байна. Нутгийн зүүн хэсгээр цас орж, салхи секундэд 12-14 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах юм байна. Сарын дундуур нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар эрс хүйтэрч Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 11-16 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 8-13 хэм, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 хэм , өдөртөө хоёроос гурван хэм дулаан байх юм байна. Харин бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байх ажээ.
"Улс төрийн тойм" сонин