
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Х хорооны нутаг Зүүнбаян уулын 20 дугаар гудамжинд шатахуунтай машин онхолдож шатахуун асгарсан байна. Уг ослын газар дээр Аврах гал унтраах 29 дүгээр ангийг хамгаалалтанд гаргасан байна. Ослын талаар тодруулахад, Баянзүрх дүүргийн XIII хороонд оршин суух 41 настай эмэгтэй Д-гийн жолоодож явсан гурван тоннын даацтай цистернтэй, дотроо нэг тонн дизель түлштэй “Hyundai Kia” загварын УБП 70-49 улсын дугаартай машин онхолдсон байжээ. Ослын улмаас 400 орчим литр дизель түлш асгарсан байсныг саванд юүлэн, машиныг татан босгож зохих арга хэмжээг авсан байна.
Э.ПагмаЭх сурвалж: http://www.mminfo.mn/