Lady Gaga-гийн гарын үсэг үнэд оров

Хуучирсан мэдээ: 2011.11.10-нд нийтлэгдсэн

Lady Gaga-гийн гарын үсэг үнэд оров

Дуучин Lady Gaga-гийн гарын үсэгтэй суултуур 460 мянган ам.долларын үнэ хүрчээ. Lady Gaga суултуурт бие засаагүй нь лавтай ч үүнийг үнэ цэнтэй болгож буй зүйл нь түүний бичиж үлдээсэн үгс гэнэ. Тэрбээр “Би суултуурыг зохион бүтээсэн сюрреализмын хаан Дюшан биш боловч суултуурт суух дуртай” гэж бичээд, доор нь гарын үсгээ зурж үлдээсэн байна. Алдартнуудын гарын үсэгтэй зүйл асар их үнэд хүрдэг нь санамсаргүй тохиолдол биш юм. Өнгөрсөн жил алдарт “Битлз” хамтлагийн дуучин Жонн Ленноны суултуурыг мөн л дуудлага худалдаагаар худалдсан билээ. 

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж