
Тайландын ерөнхий сайд Йинглак Чинават тус оронд болж байгаа үерийн улмаас Ази, Номхон далайн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааны (АНДОЭЗХА) жил тутам болдог саммитад очихоос татгалзлаа гэж “Франс Пресс” агентлаг мэдээлэв. Энэ сарын 8-нд Гавайн аралд эхэлсэн саммит дээр Тайландыг Чинаватын орлогч, Худалдааны сайд Киттиратт На-Ранонг төлөөлж байна.
“Өнөөгийн нөхцөл байдалд тайчуудад тусламж (миний) тусламж хэрэгтэй гэж үзлээ” хэмээн саммитад очихгүй шалтгаанаа тайлбарлажээ. Энэ жилийн наймдугаар сараас Тайландын Засгийн газрыг толгойлж байгаа 44 настай Чинаватын хувьд энэ нь анхны том хэмжээний олон улсын арга хэмжээ болох байлаа. Сүүлийн тавин жилийн дотор гараагүй их үер үргэлжлэн орж байгаа борооны үүсэн гарсан байв. Франс Прессийн мэдээгээр 527 хүн гамшгийн улмаас нас барж, гурван сая хүн хүн амиа алджээ. Өнгөрсөн баасан гаригт Чинават Гамшгийн хуулийн дагуу онц байдал тогтоон тус орны гуравны нэгийг нөммөрсөн сүйрлийн үертэй тэмцэх онцгой эрхийг өөртөө авсан байна.
АНДОЭЗХА-ны саммит дээр G20 дээд хэмжээний уулзалтын тохиролцооны дагуу авах арга хэмжээг ярилцах ёстой. Энэ санхүүгийн дээд хэмжээний уулзалтаар хоёр чухал асуудал яригдана. Ядуу орнуудын тогтвортой хөгжилд хамаарах дэд бүтцийн санхүүжилтийг ярихаас гадна эдгээр орнуудын хүн амд санхүүгийн үйлчилгээг хүргэх талаар хэлэлцэх ёстой.
Саммитад оролцогсод Олон улсын валютын сангийн бүтцийн өөрчлөлтийн талаар тусгайлан ярилцах юм. ВRICS-ийн орнууд ОУВС-гийн захиргааны удирдлагын өөрчлөлт хийхийг шаардаж байгаа юм. Мөн 2014 оны нэгдүгээр сар гэхэд гишүүнчлэлийн квотыг шинээр хувиарласан байх ажээ.
"Ардын эрх" сонин
