
Арван насныхаа төрсөн өдрийг фенүүдтэйгээ хамт тэмдэглэх гэж буй Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын дэргэдэх “Нюанс” хамтлагийн тоглолтын тов гарчээ. Тэд ирэх арванхоёрдугаар сарын 6-нд ганцхан өдөр тоглох гэнэ. Тоглолт УДБЭТ-т болох бөгөөд шинэ болон хит уран бүтээлээсээ эгшиглүүлэх аж. Тэд өнгөрсөн 10 жилийн хугацаанд дөрвөн тоглолт, дөрвөн цомог, 100 уран бүтээл, 20 клиптэй болжээ.
Сонирхуулахад, АНУ-д суралцаж байгаа дуучин Д.Өнөрбаатар буюу Өнөрөө хамтлагийнхаа арван жилийн хүндэтгэлийн тоглолтод оролцохоор эх орондоо ирээд байгаа юм. Тэд хэдийнэ тоглолтын бэлтгэлээ хангасан гэнэ шүү.
М.Дөл