К.Лагард дэлхийн ЭЗ-т санаа зовж байна

Хуучирсан мэдээ: 2011.11.09-нд нийтлэгдсэн

К.Лагард дэлхийн ЭЗ-т санаа зовж байна

Олон улсын валютын сангийн тэргүүн Кристин Лагард дэлхийн эдийн засаг хямралын эринд ойртож ирснийг анхааруулсан байна. Түүний хэлснээр Европт нүүрлээд буй өрийн хямралаас болж дэлхийн эдийн засгийг өөдрөгөөр харах хэцүү байгаа гэнэ. Тэрбээр Бээжингийн эрх баригчдаас эдийн засгийн тэнцвэртэй байдлыг хангахыг уриалсан байна. Европын холбооны орны удирдагчид тус бүсийн санхүүгийн тогтвортой байдлыг хангах сан байгуулахад Хятад улсыг туслахыг хүссэн боловч татгалзсан хариу авсан билээ. Өрийн хямралд гүн автсан Грекийн өрийн 50 хувийг Европын банкууд тэглэсний дараа шинэ толгойн өвчин Итали гарч ирээд байгаа юм. Өчигдрийн байдлаар Италийн зээлийн өртөг евро бүсэд орсноос хойш анх удаа дээд рекорд тогтоожээ. Хөрөнгө оруулагчдын дунд Италийн зээлээ төлөх чадварт эргэлзээ төрж эхлэхэд тус улсын Засгийн газрын бондын ханш 6.77 хувиар өсчээ. Хөрөнгө оруулагчид Итали Грекийн араас орж, Ирланд, Португалийн адил Европын холбооноос зээл авч магадгүй гэж таамаглаж байна.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж