
Иргэд өөрийн амьдран суугаа нутаг дэвсгэрийнхээ төсвийг хамтран зохиож, хамтран зарцуулахын тулд төсвийн талаар маш ойлгомжтой тайлбарласан мэдээлэл авах эрхтэй. Амьдран суугаа нутаг дэвсгэр дээр чинь хичнээн төгрөгөөр юу барьж байгуулах гээд байгаа талаар та мэдээлэл авдаг уу? Иргэн танд таалагдахгүй бол саналаа хэлээд өөр зүйлд тэр хэдэн төгрөгийг зарцуулах саналаа бусадтайгаа хамтран засаг даргадаа танилцуулан батлуулах эрхтэй гэдэгээ та мэддэг үү?
Иргэн хүн өөрийн оршин суугаа хороо, дүүрэгт юу төлөвлөж байгаа, хичнээн төгрөгөөр юу бүтээх гэж байгаа талаар засаг даргад саналаа өгөх, засаг даргын төлөвлөсөн барилга, хөшөө, суваргын оронд амин чухал өөр олон асуудалд хөрөнгө зарцуулах нь дээр хэмээн саналаа өгдөг болох ёстой. Эдгээр асуудлаар өнөөдөр “Би иргэн” нэввтрүүлгээр хэлэлцүүлэг өрнөх юм байна.