Ерөнхий шүүгч Увсыг зорилоо

Хуучирсан мэдээ: 2011.11.09-нд нийтлэгдсэн

Ерөнхий шүүгч Увсыг зорилоо

Улсын
Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Ц.Зориг Увс
аймгийг зорьжээ. Тэрбээр өнөөдөр, маргааш тус аймгийн шүүхээр орж, ажил
байдалтай нь танилцах аж.

Ерөнхий шүүгч Ц.Зориг очсон газар
бүртээ шүүхийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх талаар Улсын Дээд шүүх, Шүүхийн
Ерөнхий зөвлөлөөс зохиож буй ажил, цаашид баримталж байгаа бодлого
чиглэлээ танилцуулж яваа юм. Мөн Шүүхийн тухай багц хууль болон шүүхийн
шинэчлэл тойрсон асуудлуудаар шүүгч, ажилтнуудтай санал бодлоо солилцох
юм байна. Түүнчлэн орон нутгийн шүүхийн шүүгч, шүүхийн ажилтнуудын
нийгмийн асуудал, тус шүүхэд учирч буй бэрхшээл зэрэгтэй танилцан зарим
асуудлыг газар дээр нь шийдэж байгаа аж.     

О.Сэргэлэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж