Catherine Zeta-Jones фэнүүдээ алмайрууллаа

Хуучирсан мэдээ: 2010.04.27-нд нийтлэгдсэн

Catherine Zeta-Jones фэнүүдээ алмайрууллаа

Гоо үзэсгэлэнгээрээ гайхагддаг алдарт
жүжигчин бүсгүй Catherine Zeta-Jones хувцаслах стилээ өөрчилж, фэнүүдээ
алмайруулжээ. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт Нью-Йоркын театрт ирэхдээ
“Chanel”-ын гар цүнх барин, богино хар даашинз өмсөж, хөлөө ил гарган
хувцасласан байсан байна. Фэнүүд нь түүний хөлийг хэтэрхий туранхай,
ясархаг харагдаж байсан хэмээн шүүмжилцгээсэн бөгөөд түүний шинэ стиль
өөрт нь ч тийм таатай биш байгаа бололтой ихэд биеэ барьсан харагдаж
байсан гэнэ. Тэрбээр өмнө нь дандаа урт хормойтой даашинз, эсвэл өмд
сонгон хувцасладаг байсан юм. Өдгөө 40 настай жүжигчин бүсгүй хувцаслах
стилээ өөрчилсөн нь зоригтой алхам ч төдийлэн зөв сонголт байсангүй
хэмээн Холливуудын мэргэжилтнүүд дүгнэжээ.
Catherine Zeta-Jones
эрүүл хооллолтонд маш их анхаарч, үргэлж жингээ барьдаг бөгөөд хэт
туранхай гэсэн шүүмжлэлийг тэр огтхон ч хүлээн зөвшөөрдөггүй тухайгаа
өнгөрсөн сард “Elle” сэтгүүлд ярьсан юм. Тиймээс тэр энэ удаагийн
шүүмжлэлийг ч эмзэгээр хүлээн авахгүй гэдгээ хэлжээ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж