107,4 мянган тонн хадлан бэлтгэжээ

Хуучирсан мэдээ: 2011.11.09-нд нийтлэгдсэн

107,4 мянган тонн хадлан бэлтгэжээ

Булган аймгийн хэмжээнд энэ намар 107.4 мянган тонн хадлан бэлтгэж, өвөлжөө, хаваржаандаа татан нөөцөлжээ. Энэ жил тус аймагт хадлангийн ургац сайн, талбай хүрэлцээтэй байсны дээр орон нутгийн иргэд, малчид гар нийлэн хадлангийн ажилд идэвхтэй оролцжээ. Үүний дүнд бүх сумд төлөвлөгөөгөө давуулан биелүүлж чадсан байна. Мөн аймгийн нөөцөд 2854, сумдын нөөцөд 1501 тонн өвс бэлтгэж, өгсөн үүрэг чиглэлийг давуулан биелүүлжээ. Ийнхүү Булган аймгийнхан өвөл мал сүргээ өл алдахгүй өвс тэжээлтэй байлгах боломж бүрдүүлжээ.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж