NBA дэх ажил хаялтыг эцэслэх боломжтой

Хуучирсан мэдээ: 2011.11.09-нд нийтлэгдсэн

NBA дэх ажил хаялтыг эцэслэх боломжтой

NBA-ын Тоглогчдын холбооны удирдлага орон нутгийн цагаар мягмар гаригт уулзалт хийж, NBA-ын зүгээс тавьсан саналыг хүлээж авахгүй гэдгээ илэрхийллээ. Гэхдээ тэд манай цагаар маргааш багийн эзэд болон лигийн коммиссар Дэвид Стерн нартай уулзаж, ажил хаялтыг дуусган улирлыг аврах боломжтойг хэлсэн байна.

Одоогийн байдлаар лигийн зүгээс тоглогчдод тавиад байгаа саналаар тэд сагсан бөмбөгтэй холбоотой ашгийн 49-51 хувийг авах боломжтой. Харин холбооны удирдлагуудын саналаар тоглогчид ихдээ л 50,2 хувийг авах гэнэ. Мөн тоглогчид цалингийн системийн тал дээр буулт хийвэл өмнөх асуудлын тал дээр бодолцож үзэхээ ч илэрхийлжээ. Хэрэв тэдэнгүйгээр ажиллаад байвал ямар нэг тохиролцоонд хүрч, тулгарсан асуудлыг таслан зогсоох боломжгүйг Дерек Фишер хэлжээ. Тоглогчдын төлөөлөл дунд 40 орчим тоглогч байгаа бөгөөд тэдэн дунд Бүх Одод тоглогчоос эхлээд хамгийн бага цалинтай тоглогчид ч элссэн байгаа юм. Фишер болон Хантер нар Д.Стерний сануулгыг үл тоон, мөн Майкл Жорданг шүүмжилж бас тэд юунд зорьж юу хүсч буйгаа ч давтан хэлсэн байна. Тэд өөрсдийн хүсч буй цалингийн системийн төлөө хангалттай буулт хийж байгаа ч дурджээ.

Score Studio
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж