Шилдэг 5000 залуу “Баярлалаа” шоунд нэгдэнэ

Хуучирсан мэдээ: 2011.11.09-нд нийтлэгдсэн

Шилдэг 5000 залуу “Баярлалаа” шоунд нэгдэнэ

ХААН банкнаас 20 жилийн ойгоо тохиолдуулан өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. Шилдэг 500 аж ахуй нэгжийн 5000 гаруй залуус энэ сарын  11-нд цуглах гэнэ. Учир нь ХААН банк “Талархлын баяр”-ын хаалтын арга хэмжээ болох “Баярлалаа” нэртэй Монголын, поп урлагийн шилдэг уран бүтээлчдийн болон соёл урлаг, боловсрол, спортын болон бүхий л салбарын 5000 мянган залуус оролцох шоуг зохион байгуулах гэж байна.

ХААН банк нь Монгол Улсад хамгийн өргөн салбар нэгжийн сүлжээ, цахим банкны бүтээгдэхүүнээрээ 20 жилийн турш тасралтгүй үйлчилсээр ирсэн билээ. Тус банк нь иргэдэд банкны үйлчилгээг хурдан шуурхай хүргэх зорилго агуулж, мөн 20 жилийн ойгоо тохиолдуулан “Туулай жилийн урамшуулал”, “Цахим банкны аян”, “Мөрөөдлийн байр”, “Талархлын баяр” зэрэг олон арга хэмжээ зохион байгуулсан бөгөөд эдгээрийн хаалт болгож урлаг соёлын шоу тоглолт зохион байгуулах гэж байгаа юм. Хамгийн гол нь салбар бүрийн шилдэг залуусыг цуглуулна гэдгээрээ онцлогтой. Тоглолт энэ сарын 11-нд Буянт-Ухаа дахь Спортын шинэ ордонд болох юм.

Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж