
Дорнод аймгийн Чойбалсан хотод барих 100МВт хүчин чадалтай Дулааны цахилгаан станцын зураг төсөл боловсруулах, санхүүжүүлэх, барих, ашиглах, засвар үйлчилгээ хийх, шилжүүлэх төрлийн концесс олгох уралдаант шалгаруулалтыг урьдчилсан байдлаар зарлажээ. Уг станцын хүчин чадлыг цаашид 250МВт хүртэл өсгөх нөхцөлтэйгээр Төрийн өмчийн хорооноос шалгаруулалт зарласан байна. Концессийн тухай Монгол Улсын хуулийн дагуу концесс эзэмшигчийг хоёр үе шаттай уралдаант шалгаруулалтаар сонгох аж. Уралдаант шалгаруулалтын ялагч нь төслийг хэрэгжүүлэх зорилго, үйл ажиллагааны үндсэн чиглэл бүхий хуулийн этгээдийг байгуулах шаардлагатай юм байна.
“Улс төрийн тойм” сонин