Г.Уянга нарыг шүүх хурлыг хойшлуулав

Хуучирсан мэдээ: 2011.11.09-нд нийтлэгдсэн

Г.Уянга нарыг шүүх хурлыг хойшлуулав

Амлалт нэхэх ард түмний холбооны ерөнхий зохицуулагч Г.Уянга, түүний
нөхөр, сэтгүүлч А.Баатархуягт холбогдох хүний нэр төрд халдсан гэх
хэргийг шүүх хурлын товыг хойшлууллаа. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх Сүхбаатар болон Баянгол дүүргийн шүүхэд гомдол гаргасны дагуу үүссэн дээрх хэргийг шүүх хуралд Г.Уянга нарын зүгээс БОАЖ-ын сайдыг оролцох хүсэл тавьсан боловч сайд болоод сайдын бие төлөөлөгч гэх хүн өнөөдрийн шүүх хуралд ирээгүй юм. Харин Л.Гансүх сайдын өмгөөлөгч н.Цэндсүрэн ирсэн байсан бол шүүгдэгчийн талаас  Г.Уянга болон түүний нөхөр А.Баатархуяг нараас гадна
өмгөөлөгч С.Хишигбат нар хүрэлцэн ирсэн юм. Улмаар шүүгдэгчийн талаас шүүх хурал мэтгэлцээний байдлаар болох ёстой, тиймээс Л.Гансүх сайдыг шүүх хуралд оролцуулах хүсэлт тавьсныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авчээ. Ингээд Г.Уянга, А.Баатархуяг нарт холбогдох хэргийг энэ сарын 15-ны 14.00 цагт хянан хэлэлцэхээр товлосон байна.

Сануулахад, Г.Уянга, А.Баатархуяг нарт эрүүгийн
хуулийн 110.1, 111.2 зүйлд зааснаар бусдын нэр хүндэд халдсан, гутаасан
гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн. Сэтгүүлч А.Баатархуяг өнгөрөгч
2010 оны гуравдугаар сарын 4-нд “Өдрийн сонин”-д нийтлүүлсэн “Нэгдлээс
задрал руу” хэмээх нийтлэлдээ БОАЖ-ын сайд Л.Гансүхийг “Сая ам.долларын
байшинд амьдардаг” хэмээн бичсэн аж. Харин түүний эхнэр Г.Уянга үүний
дараа ҮШН-аас “Улаанбаатар палас”-т зохион байгуулсан “Ард түмний их
хуралдай”-д үг хэлэхдээ “БОАЖ-ын сайд Л.Гансүх Оюутолгойн гэрээг
байгуулсныхаа дараа Зайсанд сая долларын үнэтэй хаус худалдаж авсан”
хэмээн мэдэгдсэн байна.

Тиймээс Л.Гансүх сайд гэр бүлийн хоёрыг
“бусдыг онц ноцтой гэмт хэрэгт гүтгэсэн” гэх үндэслэлээр Сүхбаатар,
Баянгол дүүргийн цагдаад гомдол гаргаснаар дээрх хэрэг үүссэн юм.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж