Кибер тагнуулын салбарт ОХУ, БНХАУ тэргүүлдэг

Хуучирсан мэдээ: 2011.11.09-нд нийтлэгдсэн

Кибер тагнуулын салбарт ОХУ, БНХАУ тэргүүлдэг

АНУ-ын Сөрөх тагнуулын газраас кибер тагнуулын байдлын талаар илтгэл гаргалаа. Илтгэлд АНУ-ын компаниуд БНХАУ, ОХУ-ын кибер довтолгоонд хамгийн их өртдөг хэмээн дурьджээ. Сөрөх тагнуулын газрын дарга Роберт Брайант кибер тагнуул нь улсын эдийн засгийн аюулгүй байдалд маш их хохирол учруулж байгаа талаар дурьдсан байна. Харин Вашингтон дахь АНУ, ОХУ-ын ЭСЯ дээрх мэдэгдлийг няцаажээ.

АНУ-ын Холбооны мөрдөх товчоо 2010 онд 100 компани БНХАУ, ОХУ-ын хакеруудад мэдээллээ алдсан болохыг тогтоожээ. Ийм төрлийн тагнуулууд нь технологи, худалдааны нууцыг хамгийн ихээр сонирхдог байна. Кибер гэмт хэрэгтэй хэрхэн тэмцэх асуудлыг хэлэлцэх олон улсын чуулган Лондон хотод үргэлжилж байгаа. Чуулганд оролцогчид кибер гэмт хэргтнүүд дансны аргаар мнгө залилдаг байсан бол одоо аллага ч хийдэг болсон гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Вирусын эсрэг программ зохион бүтээгч Е.Касперский “Кибер аллага бол бодит зүйл” гэж мэдэгдсэн байна.


Х.Батсайхан

http://www.mminfo.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж