Хуучирсан мэдээ: 2010.04.27-нд нийтлэгдсэн

Mariah Carey жирэмсэн биш

Алдарт дуучин бүсгүй Mariah Carey сүүлийн үед нилээн жин нэмж, үүнтэй нь
зэрэгцэн түүнийг жирэмсэн гэх яриа хэвлэлүүдээр цацагдаад байгаа билээ.
Харин өдгөө 40 нас хүрээд буй дуучин бүсгүй нөхөр Nick Cannon-ы хамт
өнгөрсөн бямба гаригт Beverly Hills-ын гудамжаар зугаалсан бөгөөд богино
даашинз, өндөр өсгийтэй туфль өмсөн жирэмсэн биш гэдгээ нотлон
харуулсан байна.
Түүний хэвлэлийн төлөөлөгч “Us Magazine” сэтгүүлд
дуучин бүсгүй жирэмсэн гэж бичсэнийг худал мэдээлэл гэж няцаасан юм. Уг
сэтгүүлд хосуудыг анхны хүүхдээ төрөхийг хүлээж байгаа гэсэн мэдээ
нийтлэгдсэн байсан гэнэ.
Харин түүний нөхөр Nick  “MTV News”
ярилцлага өгөхдөө “Бид хоёр одоохондоо хүүхэдтэй болоогүй байгаа.
Жирэмсэн гэсэн яриа бол ор үндэсгүй зүйл. Гэхдээ бид мэдээж удахгүй
хүүхэд болохоор төлөвлөсөн. Бүр ямар нэр өгөхөө хүртэл шийдчихсэн
байгаа. Амьдралдаа ямар нэг асуудал үүсгэхгүйн тулд бид хоёр бүгдийг дэс
дараатай, зөв гольдролоор нь хийхийг хичээж байна. Тиймээс бид бэлэн
болсон үедээ хүүхдээ угтан авах болно” хэмээн ярьсан байна. Харин Mariah
Carey “Бид хүүхдийнхээ нэрийг өмнө нь задалмаргүй байна. Магадгүй хэн
нэг хүн хүүхэддээ өгчихөж магад. Хэрвээ тэгвэл бид өөр нэр олох хэрэгтэй
болно шүү дээ” гэж ярьжээ.
Холливуудын хамгийн халуухан хосдуудын
тоонд зүй ёсоор багтдаг тэд 2008 онд нууцаар гэрлэлтээ бүртгүүлж байсан
бөгөөд энэ сарын 30нд хуримын ойгоо хийх гэнэ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж