
“Apple” компаниас гаргасан IPhone-ын сүүлийн загвар 4S-ын батерейг хүчин чадлаа дийлэхгүйгээс хурдан цэнэгээ алдаж байгаа тухай албан ёсоор хүлээн зөвшөөрчээ. Компанийн удирдлагын мэдээлснээр “Сүүлийн үеийн, өндөр хэмжээний программ суурилуулсан нь цэнэгтээ хэт ачаалал өгнө гэдгийг сайн тооцоолоогүйгээс ийм зүйл боллоо” хэмээн улмаар хэрэглэгчдээсээ уучлалт гуйн, засварлан сайжруулна гэдгээ амлажээ.
Энэ алдаа нь утасны үйлдвэрлэлийн замын ямар нэг алдаа огт биш, программын зохицуулалтаас болсон гэдгийг мөн онцолсон аж. Саяхныг хүртэл утас худалдан авагчдаас энэ төрлийн гомдол ирсээр байжээ. Компанийн зүгээс албан ёсоор нэгдсэн хариултыг өгсөн юм.
Б.Золзаяаhttp://www.mminfo.mn/