Цахим сугалаанууд бодитой юу?

Хуучирсан мэдээ: 2011.11.09-нд нийтлэгдсэн

Цахим сугалаанууд бодитой юу?

Нэгэн ядуу зүдүү хүмүүн байдаг. Тэр элбэг хангалуун, сайхан амьдрахыг хүсдэг. Гэвч тэр юу ч хийдэггүй. Харин бурханаас өдөр болгон сайхан амьдруулж өгөхийг гуйдаг. Эцэст нь тэр бурханы оронд очсон. Тэрээр бурханаас яагаад надад туслаагүй юм бэ гэж асууна. Харин бурхан түүнд "Ядаад чи сугалаа авахгүй яасан юм бэ" гэж хэлнэ.

Ийм үлгэрт орохгуйн тулд хүмүүс хонжворт оролцох аж.

Нэг үеээ бодвол манай монголын байгууллагууд ажлаа хөнгөвчлөх, цаг хугацааг болон зардлаа хэмнэх зорилгоор хонжворт сугалааг цахим хэлбэрээр явуулах нь ихэссэн ажиглагдаж байна. Харин би зарим сугалаа бодитой гэдэгт эргэлзэж байна.

Учир нь цахим сугалааг явуулж буй програм хангамж чухамхүү ямар зарчимаар, ямар алгоритмаар ажиллаж байгааг мэдэхгүйд байгаа юм. Таны өмнө цифрүүд гүйгээд байгаа мэт харагдаж байгаа хэдий ч цаана нь X цифрийн үр дүнг аль хэдийнэ урьдчилан бэлдсэн байж болзошгүй. Мөн ихэнх програмчлалын хэлний цифр санамсаргүй сонгох random функц учир дутагдалтай үр дүн буюу сонголт нь давтагдсан, захын утгууд орох нь бага үр дүнг үзүүлдэг. Тэгэхлээр энэ төрлийн үйл ажиллагааг цэвэр, шударга явагдаж байгаа эсэхэд хяналт тавих шаардлага гарч ирж байгаа юм.  (Холбогдох байгууллагууд нь хяналт тавьж байгаа эсэх талаар мэдээлэл байхгүй байна.)

Хэрэв энэ талаар дорвитой дүрэм журам байдаггүй бол програм хангамжийн компаниудад бизнес хийх шинэ санааг дэвшүүлмээр байна.

Цифр санамсаргүйгээр гаргаж ирэх алдаагүй, баталгаатай алгоритм боловсруулж хонжворт сугалааг явуулж буй байгууллага, хувь хүн нь хонжворын цифрийг санамсаргүйгээр гаргаж ирэх албан ёсны алгоритмыг ашиглаж хонжворт сугалааны програм хангамжаа боловсруулсан байх ёстой гэсэн нөхцөл шаардлагыг бий болгож болно. Харин тухайн цифр санамсаргүйгээр гаргаж ирэх алгоритмыг хөгжүүлсэн програм хангамжийн компани уг алгоритмын сандаа баталгаа гаргаж, олон нийтээр хүлээн зөвшөөрүүлсэн байх ёстой. Ингээд хонжворт сугалаа явуулж буй байгууллагуудад тухайн сангаа борлуулж болох юм.

Нөгөө талаас нь харж үзвэл цахим сугалаа явуулахыг дэмжих зорилгоор энэ төрлийн үйл ажиллагаанд хяналт тавих байгууллага энэ алгоритмыг гарган үнэ төлбөргүй тарааж заавал ашиглах ёстой гэсэн шаардлагыг тавих ёстой санагдах юм.

http://www.sanakae.com/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж