Самсунг уян дэлгэц нэвтрүүлнэ

Хуучирсан мэдээ: 2011.11.09-нд нийтлэгдсэн

Самсунг уян дэлгэц нэвтрүүлнэ

Самсунг корпораци мобайл төхөөрөмж буюу смартфон, таблетуудаа уян шинж чанартай AMOLED дэлгэцтэй гаргахаар судалж байна. Ерөнхийдөө ирэх ондоо багтаад ийм уян дэлгэцтэй бүтээгдэхүүн гарах магадлалтай болжээ. Уян дэлгэцийг зөвхөн гар утас, зөөврийн төхөөрөмж ч бус гэрийн телевизорт турших боломжтой гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм байна. Дэлгэцийг сэргээх хурд маш өндөр төдийгүй дундаж үзүүлэлттэй LCD дэлгэцээс дүрслэл, өнгө ялгаруулалтаараа илүү давамгай ажээ.

Эх сурвалж: http://www.kt.mn/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж