Брэд Питтийн “десант” Токиод буув

Хуучирсан мэдээ: 2011.11.09-нд нийтлэгдсэн

Брэд Питтийн “десант” Токиод буув

Холливудын нэрт жүжигчин Брэд Питт, Анжелина Жоли нар хүүхдүүдийнхээ хамт шинэ киноны нээлтэд оролцохоор Токиод очжээ. Гар гараасаа хөтлөлцсөн өнөр гэр бүлийнхэн “Ханеда” олон улсын онгоцны буудалд буухдаа урт аялалд огт ядарсан шинжгүй, хэзээний жуулчид шиг явж байжээ. Брэд Питт, Анжелина Жоли нар Камбожи хүү  Мэддокс, Вьетнам хүү Пакс, Этиопоос өргөж авсан Захара, өөрсдийн охин Шило болон ихрүүд, хүүхдүүдийн асрагчтай хамт онгоцны буудалд буусан байна. Холливудын өнөр өтгөн гэр бүлийг онгоцны буудалд хэвлэлийнхэн болон шүтэн бишрэгчид нь хүлээн авахад хүүхдүүд камераас огт эмээсэн шинжгүй харагдсан гэнэ. Хүүхдүүд аавынхаа тоглосон “Moneyball” киноны нээлтэд оролцохоор ирж байгаа юм. Кинонд Оакландын бейсболын багийн менежер Билли Биний тухай өгүүлдэг гэнэ. Токиод очихоос өмнө Брэд Питт Будапешт хотод “World War Z” кинонд зураг авахуулж байсан юм.
Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж