“Сахиусан тэнгэрүүд”-ийн шоу эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.11.09-нд нийтлэгдсэн

“Сахиусан тэнгэрүүд”-ийн шоу эхэллээ

Эрчүүд төдийгүй хүүхнүүдийн сэтгэл догдлон хүлээдэг “Victoria"s Secret”-ийн дотуур хувцасны загварын шоу Нью-Йорк хотод болж байна. Тансаг бүхнийг цогцлоосон, хамгийн үзэсгэлэнт бүсгүйчүүдийг нэг дороос харах боломж олгодог сахиусан тэнгэрүүдийн шоуг арваннэгдүгээр сарын 29-нд телевизээр цацах юм байна. Бүтэн жилийн турш нарийн төлөвлөсний эцэст дизайнер, оёдолчин, хатгамалчин, техникч, хөгжимчдөөс авахуулаад супер загвар өмсөгчдийн шаргуу хөдөлмөрийн дүнд уг шоу бүтдэг. Загварын нэгэн сэтгүүлд мэдээлснээр “Victoria"s Secret” шоуг зохиоход энэ жил  дор хаяж 12 сая ам.доллар зарцуулсан гэнэ.  Зөвхөн “Сахиусан тэнгэрүүд”-ийн далавчийг чимэглэхэд 23 карат алт, 105,000 ширхэг Сваровский шигтгээ оржээ. Нью-Йорк хотод эхэлсэн шоуны зураг авалтад хамгийн үзэсгэлэнтэй 38 загвар өмсөгч, дизайнеруудын 69 бүтээлийг танилцуулах гэнэ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж