Гэнэтийн бэлгийн эзэн

Хуучирсан мэдээ: 2011.11.09-нд нийтлэгдсэн

Гэнэтийн бэлгийн эзэн

“Амлалт нэхэх ард түмний хол­боо”-ны ерөнхий зохицуулагч Г.Уян­гыг шүүх хурал өнөөдөр болно. Түүний нөхөр, сэтгүүлч А.Баатар­хуяг Байгаль орчин, аялал жуулч­лалын сайд Л.Гансүхийг “Оюу­толгойн хөрөнгө оруулалтын гэ­рээг байгуулсныхаа төлөө нэг сая ам.долларын хаус авсан” гэсэн утга бүхий нийтлэл бичсэн. Үүнийх нь төлөө бас бусдын нэр хүндэд халдсан, гутаасан гэх үндэслэлээр түүнийг эрүүгийн хэрэгт сэжигтнээр та­таад байгаа юм. Харин энэхүү нийт­лэлийг нь “UB palace”-т болсон хурлын үеэр олон түмэнд баримт бол­гон ашигласан гэх үндэслэлээр Г.Уян­гыг ч Л.Гансүх сайд зүгээр орхиогүй юм. Түүнийг Баянгол дүүр­гийн цагдаа­гийн хэлтэст шалгаж байгаад уг хэрэг нь нэг “угшил”-тай гэдэг үндэс­лэлээр Сүхбаатар дүүргийн шүү­хэд шилжүүлсэн байна. Тиймээс өнөө­дөр А.Баатархуягийнх гэдэг айлын эзэд шүүхийн танхимд шүүгдэгчээр суух нь. Энэ хэрэгтэй холбоотой асуудлаар Г.Уянга өмнө нь олны анхаарлын төвд хэд хэдэн удаа орсон. Ту­хайлбал, түүнийг нялх биетэй бай­хад нь цагдаа хүчээр баривчлах гэж байна гэсэн мэдээлэл гарч олон түмний санаа бодол түүн рүү эргэж байсан удаатай. Энэ мэтээс нь үзэхэд түүнийг гэнэтийн бэлгээр дүүрэн байдаг гэхэд болох байх. Улстөрчдийн амлалтын биелэлтэд хяналт тавих холбоо байгуулж, өлсгөлөн хүртэл зарласан. Монгол үндэсний ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан тэрбээр намынхаа их хурлын үеэр ирэх жилийн УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр болсон тухайгаа зарлаж, үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн.  Саяхан Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцруулах бичгийг иргэний хөдөл­гөөнийхний нэрийн өмнөөс УИХ-ын ги­шүү­дэд гардуулаад амжсан гээд тоочвол гэнэтийн бэлэг нь дуусахгүй. Харин өнөөдөр тэрбээр ямар гэнэтийн бэ­лэг бэлдсэн бол гэдэг бас л сонин байна.

Р.Сарангоо

"Улс төрийн тойм" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж