БТСГ-ын даргын нэрэмжит тэтгэлэг олгоно

Хуучирсан мэдээ: 2011.11.09-нд нийтлэгдсэн

БТСГ-ын даргын нэрэмжит тэтгэлэг олгоно

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Биеийн тамир, спортын газрын дарга Ч.Наранбаатар өнөөдөр 15.00 цагаас албан өрөөндөө биеийн тамир, спортын их, дээд сургуулийн захирлуудыг хүлээн авч, уулзахаар болжээ. Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй биеийн тамир, спортын зургаан их, дээд сургуулийн захирлуудтай уулзах уулзалтын гол сэдэв нь энэ салбарын оюутнуудад тэтгэлэг олгох асуудлаар байх юм. БТСГ-ын даргын нэрэмжит оюутны тэтгэлэг санаачлан, оюутнуудад олгох болсон тул энэ талаар их, дээд сургуулийн захирлуудад мэдээлэл өгч, тэтгэлгийн болзол зэргийг танилцуулан санал солилцох ажээ.
Т.Маша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж