
Энэ түшмэл зүсэм талхан дээр үхрийн махаар хачирласан хоол хийсэн тухай хоёр ч хувилбар яриа байдаг. Эхнийхээр нь хөзөр тоглох дуртай Сэндвич тоглоомоос гарахгүй гээд амархан өег хоол авчрахыг зарцаасаа гуйсан гэх. Хоёрдугаар хувилбараар бол тэрээр их ажилсаг хүн байсан учир хоолонд цаг зарцуулахгүйн гэж үхрийн махтай талхаа ажлынхаа ширээний ард бусдын дэргэд ч хамаагүй идсээр ажиллаж байсан гэдэг. Түүнийг мөнгө, төгрөг муутайгаас тийм хямдхан хоолоор амиа аргацаадаг байсан гэх яриа ч байдаг.