Израйлийн Ерөнхий сайдыг худалч гэв

Хуучирсан мэдээ: 2011.11.09-нд нийтлэгдсэн

Израйлийн Ерөнхий сайдыг худалч гэв

Францын Ерөнхийлөгч Николя Саркози АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамад Израйлийн Ерөнхий сайд Беньямин Натаньяхуг худалч гэж хэлэхийг сэтгүүлчид сонсчээ. Саркози "Би түүнийг цаашид дэмжиж чадахгүй. Тэр бол худалч” гэж францаар хэлсэн гэнэ. Харин Обама үүний хариуд "Чи түүнээс залхсан байж болох юм. Гэвч би түүнтэй өдөр бүр харилцах ёстой болдог” гэж хэлсэн гэнэ.
 
Францын Канн хотноо өнгөрсөн долоо хоногт болсон “Их 20” гүрний дээд хэмжээний уулзалтын үеэр болсон дээрх яриа Францын “Arret sur Images” вэб сайтад гарсан бөгөөд хэвлэлийнхэн ч үүнийг баталж байгаа ажээ.

Дээрх яриа гарснаас хойш хэдэн хоног энэ талаар хэн ч, юу ч дуугараагүй боловч хэвлэлийнхэн энэ мэдээг олон нийтэд цацахаар шийджээ.

Харин үүний хариуд Израйлийн Ерөнхий сайд мэдэгдэл хийгээгүй байгаа юм.

Палестиныг ЮНЕСКО-ийн гишүүн болоход хориг тавихыг Барак Обама Саркозид ятгасан гэдэг билээ. Дэлхийн супер гүрнүүдийн ерөнхийлөгчдийн хооронд болсон дээрх яриа Ойрхи Дорнодод энх тайвныг тогтооно гэдэг Израйлын Ерөнхий сайдад итгэл алдарсныг харууллаа гэж ажиглагчид үзэж байгаа юм.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж