С.Сэрчмаа бизнес эрхлэхгүй

Хуучирсан мэдээ: 2011.11.09-нд нийтлэгдсэн

С.Сэрчмаа бизнес эрхлэхгүй

Дуучин С.Сэрчмаа уран бүтээлээ туурвихаар эх орондоо ирээд байгаа. Тэрбээр Монголд суурин амьдрах бөгөөд Өвөрмонгол нөхрөөсөө салсан гэх мэдээлэл хэвлэлээр гарсаар байна. Түүнийг уран бүтээл бус, бизнес эрхлэхээр Монголд ирсэн хэмээн зарим хэвлэлээр мэдээлсээр байгаа юм. Харин энэ талаар дуучин бүсгүй “Би ямар нэг бизнес эрхлэхгүй ээ. Надад тийм их мөнгө байхгүй. Амны билгээс, ашдын билэг гэдэг дээ. Миний амнаас уран бүтээл гэдэг үг л гардаг. Би уран бүтээлээ л хийсээр байна” хэмээн тайлбарлав.

Тиймээс дуучин С.Сэрчмаа “Central tower”-ийн нэг давхрыг худалдан авсан гэдэг нь худал мэдээлэл болж таарч байна.

М.Анир
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж