“Холбоодын цом” тэмцээн болно

Хуучирсан мэдээ: 2011.11.09-нд нийтлэгдсэн

“Холбоодын цом” тэмцээн болно

“TLG13” ТББ, “MCS” Кока кола компани, UNITEL групп хамтран зохион байгуулах “Холбоодын цом” сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 13-нд эхлэх гэж байна. Энэ жил тус тэмцээнийг Монголын сагсан бөмбөгийн спортод 20 жил зүтгэсэн Жажа буюу Д.Энхсайханы нэрэмжит болгон зохион байгуулж буйгаараа онцлогтой ажээ. Тэрбээр 1991 оноос эхлэн сагсан бөмбөгийн талбайн шүүгчээр ажиллаж, улмаар одоогийн сагсан бөмбөгийн  номер нэг  шүүгч болсон юм. 

“Холбоодын цом”-ын тэмцээн нь сонирхогчдын Спрайт лиг болон Пэпси дээд лигийн баг тамирчдын хооронд туршлага солилцох, шилдэг баг болон шинэ залуу баг, тамирчдыг тодруулах  зорилготойгоор  гурав дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Энэ жилийн тэмцээнд  Спрайт супер лигийн энэ жилийн аварга ИНЕГ-ын “Буянт ухаа”,  өнгөрсөн жилийн аварга “Хасу мегаватт”, мөн  “Хөвсгөл нэг үе”, “ОТИС”,  “Хаан банк”, “Cass SBL”  зэрэг супер лигийн найман баг орох бол одоо үргэлжилж байгаа Спрайт хөгжлийн лигээс  “Эрдэнэдрийлинг RIGS”, “Panasonic”, “Танан импекс”, “Суруга Монгол”, ДХИС-ийн  “Шонхрууд” зэрэг багууд  орно. Харин дээд лигийн 4-5 баг орохоор мэдэгдээд байгаа бөгөөд нийт 20-иод баг “Холбоодын цом”-ын аваргын төлөө өрсөлдөх аж.

Тэмцээний техникийн зөвлөгөөн  маргааш Спортын төв ордны хурлын танхимд болно.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж