
Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулдаг “Их говийн сүүн зам” такси холбооны жолооч нар номын дуу сонсч, харилцааны соёлд суралцах сургалтад хамрагджээ. Нэг зорилго, нэг санаа, нэг зүтгэл, хүсэл тэмүүлэлтэй мэргэжил нэгт нөхдөө энэхүү сургалтад элсэн орж, хамтран ажиллахыг уриалсан байна. Зах зээлийн эрэлт хэрэгцээ, төр засгийн бодлогод нийцсэн үйл ажиллагаагаар тэд улсын стандартад нийцсэн тээврийн хэрэгсэлтэй, байгууллагын жигд эмблем, тэмдэгтэй ард иргэддээ найдвартай түргэн шуурхай үйлчилгээг хүргэх, тогтсон үнэ ханшаар үйлчлэх гээд олон талаараа ялгарах юм. Мөн тус холбооныхон эл сургалтынхаа хүрээнд ажлаа эрчимжүүлэх аян өрнүүлжээ.
А.Зул