
Улаанбаатар хот болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны нийслэл Хөх хотын хооронд ах дүүгийн харилцаа тогтоосны 20 жилийн ойг энэ өдрүүдэд тэмдэглэж байна. Уг арга хэмжээний хүрээнд зохион байгуулсан Хөх хот дахь Улаанбаатарын өдрүүдийн үйл ажиллагаа амжилттай өндөрлөжээ. Үйл ажиллагааны чухал арга хэмжээний нэг болсон Монгол Улсын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн Хөх хотын иргэдийн талархлыг онцгойлон хүлээсэн байна.
Дөрвөн өдөр үргэлжилсэн энэхүү үзэсгэлэнд Монгол Улсын үндэсний үйлдвэрүүдийн бүтээгдэхүүн болох хивс, арьс ширэн эдлэл, ноос, ноолууран хувцас, алт мөнгөн гоёл чимэглэлийн зүйлс, архи, хиам, хэвийн боов зэрэг бүтээгдэхүүн, үндэсний онцлог бүхий эдлэл хэрэглэлийг дэлгэн тавьж худалдаалсан нь эрэлт, борлуулалт сайтай байжээ.
Д.ОЮУН