Амраагийн дуу хит болжээ

Хуучирсан мэдээ: 2011.11.09-нд нийтлэгдсэн

Амраагийн дуу хит болжээ

Дэлгэцэнд
мэндэлсэн цагаасаа эхлэн үзэгчдийг байлдан дагуулаад буй “Бодлын
хулгайч” Монголын уран сайхны киноны тасалбар өнөөдрийг хүртэл эрэлт
ихтэй байна. Хүмүүст ухаарал, урам зориг хайрласан уг киноны дууг гол
дүрийн жүжигчин, “сөөнгө” хочит Б.Амарсайхан дуулсан юм. Тэрээр өөрийн
шүтэн биширдэг яруу найрагч Р.Чойном агсны тэрлэсэн “Залуу нас” шүлгийг
сонгосон нь киноны утга агуулгатай нэн сайн зохицжээ. Орчин цагийн кино
урлагт хамгийн эрэлт хэрэгцээтэй жүжигчний тоонд орох болсон түүний далд
авьяасыг нээсэн “Залуу нас” дуу ид моодонд ороод байна. “Залуу нас”
дууны клип тун удахгүй үзэгчдийн хүртээл болох аж.    



Р.Чойном: Залуу нас



Хөрстийн амьдралд хөл алдсан



Хөлчүүхэн зүрхний минь тольтон дээгүүр



Шувууны сүүдэр шиг дайраад өнгөрсөн



Шунхан улаан залуу нас минь гэж уг дуунд өгүүлдэг юм.

Эх сурвалж: www.secret.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж