Засгийн газрын хуралдаан болно

Хуучирсан мэдээ: 2011.11.09-нд нийтлэгдсэн

Засгийн газрын хуралдаан болно

Засгийн газрын ээлжит хуралдаан 10.00 цагт зарлагдаад байна. Тус хуралдаанаар Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалт зохион байгуулах нийтлэг журам батлах тухай, Тусламж үзүүлэх тухай, Ажлын хэсэг байгуулах тухай, Мэдээллийн аюулгүй байдлыг хангах зарим арга хэмжээний тухай зэрэг асуудлыг хэлэлцэхээр болжээ. Мөн Аж ахуйн нэгж, байгууллагын 2011 оны тооллогын дүн, авах арга хэмжээний тухай,  Улсын төсөвт үйлдвэрийн газар байгуулах тухай, Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөрийн эхний үе шатанд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийн тухай Газрын тосны зарим бүтээгдэхүүний онцгой албан татварын тухай асуудлыг авч хэлэлцэх аж. Дээрх хуралдаанд мөн Увс аймгийн Засаг дарга Э.Цасчихэр мэдээлэл хийхийн зэрэгцээ Батлан хамгаалахын сайд болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын гадаад томилолт, ”Нөхөн үржихүйн эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийн үнэлгээний дүнтэй тус бүр танилцах ажээ.

Г.Дарь 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж