Ч.Насантогтох багш хүндэтгэлийн цайллага хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.11.09-нд нийтлэгдсэн

Ч.Насантогтох багш хүндэтгэлийн цайллага хийнэ

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш Ч.Насантогтох багшийн Хөдөлмөрийн баатар цолны хүндэтгэлийн цайллага энэ сарын 11-нд буюу ирэх баасан гаригт болох ажээ. Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байх хугацаандаа олимпийн анхны аваргыг төрүүлж, жүдо бөхийн түүхэнд мөн л анхны дэлхийн аварга тамирчинг өлгийдөн авсан гээд жүдо төдийгүй Монголын спортын түүхэнд эрхэм хүндтэй үүрэг гүйцэтгэсэн Ч.Насантогтох багшийн хүндэтгэлийн цайллага “Баянгол” ресторанд болох гэнэ.

Сүүлийн хэдэн жил жүдо бөхийн үндэсний шигшээ багийг удирдаж, нэг бус удаа түүхэн амжилт гаргасан Ч.Насантогтох багш өнгөрөгч есдүгээр сарын сүүлээр өөрийн хүсэлтээр шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн ажлаа хүлээлгэн өгсөн билээ.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж