Ямар амьтан цэнхэр цустай вэ?

Хуучирсан мэдээ: 2010.04.27-нд нийтлэгдсэн

Ямар амьтан цэнхэр цустай вэ?

XVII зууны дундуур Голландын алдартай байгаль судлаач, микроскопыг зохиосон Антони ван Левенгук хүний шингэлсэн цусны дусалд эритроцитыг /улаан бөөм/ олж харсан юм. Тэр нь хоёр янзаар тахийсан нягт бөгөөд дугуй хэлбэрийн бүтэцтэй байсан ба дундуураа 0,008 миллиметрын хэмжээтэй байжээ. Улаан бөөмийн бүтцэд гемоглобинаас гадна калий, магний, цайр, азот, хүчилтөрөгч, глюкоза, амин дэмүүд, натрий, кальций, төмөр, хөнгөн цагаан, антигенүүд болон ферментүүд /эсгэг/ ордог.
Гемоглобин нь бөөмний гуравны нэг хувийг эзэлдэг гол бодис нь. Глобины уураг ба төмөрийн дөрвөн атом болон бусад бодисоос гемоглобин бүрэлдэнэ. Төмөрийн эсгэгээс цус улаан өнгөтэй байдаг. Зарим сээр нуруутан амьтад ба шавьж, нялцгай биетнүүдийн цусанд төмөрийн эсгэг байхгүй учир цус нь час улаан. Далайн өтний цусны уурагт хлорокруорин, төмрийн исэл давамгайлж цусны өнгийг ногоон болгодог байна. Цэнхэр цустай амьтад нь хилэнц хорхой, аалз, наймаалж юм.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж