Нийслэлийн хуульчдын уулзалт болов

Хуучирсан мэдээ: 2011.11.08-нд нийтлэгдсэн

Нийслэлийн хуульчдын уулзалт болов

Монгол Улсад Хууль зүй, дотоод хэргийн алба байгуулагдсаны 100 жилийн ой, нийслэл Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 372 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Засаг даргын санаачилгаар нийслэлийн хуульчдын уулзалтыг 10 дугаар сарын 28-ны өдөр Баянгол ресторанд зохион байгуулж, хуульчдын төлөөлөл 280 гаруй хүнийг хамруулав. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр ёслолын ажиллагааг нээж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Билэгт баяр хүргэж, Нийслэл хотын иргэдийн амар тайван амьдрал, аюулгүй байдлыг хангах, нийгэмд шударга ёсыг тогтоохын төлөө идэвхи чармайлт, хүч хөдөлмөрөө зарцуулан, сэтгэл зүтгэл гарган ажиллаж байгаа хуульчдад  Талархал дэвшүүлэв.
Нийслэлийн хуульчдын уулзалтанд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, дэд сайд В.Удвал нар оролцож мэндчилгээ дэвшүүлэв. Энэхүү арга хэмжээний үеээр бусдыгаа манлайлаж, хууль зүйн салбарт үр бүтээлтэй ажилласан 32 хүнийг Хууль зүй, дотоод хэргийн яам болон нийслэлийн шагналаар шагнаж урамшуулав.

Нийслэлийн Прокурор, Нийслэлийн шүүх, Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх, Нийслэлийн Цагдаагийн газар, Замын цагдаагийн газар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн алба, Нийслэлийн шүүхийн шинжилгээний алба зэрэг байгууллагуудын хуульчид оролцов.

Оролцогчдод дэлгэцээр үзүүлсэн Ахмад хуульчдын дурсамж нэвтрүүлэгт Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн даргаар 1985-1989 онд ажиллаж байсан, ахмад хуульч Г.Далайжамц, Нийслэлийн цагдаагийн газрын даргаар 1990-1993 онд ажиллаж байсан Цагдаагийн хурандаа Н.Гаравсүрэн, Хан уул дүүргийн шүүх, Нийслэлийн шүүхэд ажиллаж байсан ахмад хуульч Г.Цэгмид, Нийслэлийн прокурорын хэлтсийн дарга, гавъяат хуульч Т.Жадамба, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн даргаар 1990-1993 онд, Нийслэлийн  Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуулийн зөвлөх Монгол Улсын гавъяат хуульч И.Цэрэндулам нар оролцож дурсамжаа ярьж, үе үеийн хуульч нарт мэндчилгээ дэвшүүлэв.

Энэхүү уулзалтанд Улаанбаатар чуулга, Цагдаагийн Сүлд чуулга, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны “Офицер” хамтлаг, Нийслэлийн шүүхийн ажилтан Отгонбаатар, Хонгорзул, Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлийн мэндчилгээ Соёлын тэргүүний ажилтан, дуучин Ц.Мөнх- соёл, Нийслэлийн шүүхийн шинжилгээний албанаас Баянгол дүүргийн шинжээч Одмаа  бүжиглэж, Замын цагдаагийн газрын хамт олны өмнөөс Хошин урлагийн нэрт мастерууд мэндчилгээ дэвшүүлэв.


Эх сурвалж: www.ulaanbaatar.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж