Л.Гүндалай хүүхдүүдэд захидал илгээлээ

Хуучирсан мэдээ: 2011.11.08-нд нийтлэгдсэн

Л.Гүндалай хүүхдүүдэд захидал илгээлээ

УИХ-ын эрхэм гишүүн Л.Гүндалайн шинэхэн ном хэвлэлтээс гарчээ. Улс төрийн амь халуун өгсч улстөрч бүр сонгуулиар амьсгалж буй энэ үед Л.Гүндалай гишүүн хүүхдүүддээ бичсэн захидлаа эмхэтгэн Монголынхоо хойч үе, багачууд залууст хаяглан сургааль болгон илгээж буй гэгээн мэдээ дуулгав.
Гишүүн таван хүүхэдтэй. Том хоёр нь Англид сурч боловсорч байгаа. Эрхэм гишүүний албан өрөөгөөр дүүрэн хүүхдүүдийнх нь гэрэл зураг, гараараа зурсан зургууд, бичсэн захидал сэлт байдаг юм. Бүр жаахандаа сараачсан дүрсүүдээс авахуулаад гарын дүй суусан үеийн зургууд гишүүний өрөөний гол чимэглэл.

Л.Гүндалай гишүүн багадаа юм юмны түрүүнд гүйж явдаг, ном их уншдаг хүүхэд байсан. Түүнийгээ “Хайрлахгүй байхын аргагүй” хэмээх анхны номдоо бичсэн байдаг. Улс төрд ч, бизнест ч өөрийн чадлаар гарч ирсэн. Тэгвэл “Хүүхдүүддээ бичсэн захидлууд” номдоо аавын алдаа оноо, гэр бүлийн үнэ цэнэ, улстөрчийн хувьд хийсэн бүхнээ эмхэтгэжээ. Гишүүн гадагш дотогш явар бүртээ хүүхдүүддээ үзсэн харсан бүхнийхээ талаар захидал бичдэг, хүүхдүүд нь ч хариу илгээдэг. Хаашаа ч явалгүй гэртээ байхдаа ч санаа оноогоо захидлаар солилцдог. Энэ бүхнийг үеийн хүүхдүүдэд нь хүртээл болгох гэж ном болгожээ. Тэдний хүүхдүүд англи, монгол  хэлээр ном их уншдаг, энэ байдал нь хэтэрсэн тул бүр түүнийх нь эсрэг тэмцэл өрнүүлэхэд хүрээд байгаа аж.

Номын төгсгөлд дэлхийд олон сая хувь хэвлэгдсэн “Амьдралд хэрэгтэй зөвлөгөө” номоос гишүүн орчуулан хавсаргажээ. “Хүүхдээ загнасан бол дараа нь тэвэрч бай”, “Том юм мөрөөдөж жижиг юманд баярлаж бай”, “Хэн нэгний итгэлийг бүү мохоо. Түүний сүүлийн итгэл ч байж магадгүй”, “Нэр хүнд тань таны хамгийн том хөрөнгө тул ямагт хамгаалж бай”, “Хүмүүст ямагт хэрэгтэй бай” гэх зэрэг сургааль үгс тэнд багтсан байна.

Эрхэм гишүүн номынхоо дээжээс 30 мянган ширхэгийг өөрийн сонгогдсон Хөвсгөл аймгийн хүүхдүүдэд бэлэг болгон илгээхээр болжээ.


Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж