
Германы “Adidas” компани хакерийн халдлагад нэрвэгдсэн байна. ВВС агентлагийн мэдээлснээр тус байгууллагын цахим хуудас дэлхий даяар доголдож, зарим нь бүр мөсөн ажиллагаагүй болжээ. Хакерууд компанийн сайтаас ажилтнуудын хувийн нууц мэдээлэл болон хэрэглэгчдийн нэр дээрх баримт материалуудыг хулгайлсан аж. Цагдаа нар чухам ямар бүлгийн хакерууд уг хэргийг үйлдсэнийг тодруулахаар цаг наргүй ажиллаж буй гэнэ. Гэвч гэмт этгээдүүд мэргэжлийн өндөр түвшинд ажилласан тул ямар ч ул мөр үлдээгээгүй аж.
Хакерууд “Adidas”-аас гадна “Reebok”, “Nike” зэрэг компанийн цахим хуудсыг хорлон сүйтгэсэн байна.
Ж.Цэрэн"Өдрийн шуудан" сонин