
Зарааны гол хоол нь хорхой шавьж, могой, гүрвүүл юм. Харин тэр алим жимсийг ариун цэвэртээ хэрэглэдэг гэнэ. Өргөсөөрөө өвс ногоо, бут сөөгийг тээглүүлэн ойгоор гүйж байхдаа тэр асар их тооны шимэгчдийг биеэндээ цуглуулан авдаг аж. Шимэгчид биеийг нь хазаж ихээхэн загтнуулдаг. Тэгээд л тэр алимыг өргөсөндөө хатган авч явах ба алимны эсгэлүүн шүүс түүнийг шимэгчдээс ангижруулдаг ажээ.