Яао Мин оюутны ширээний ард

Хуучирсан мэдээ: 2011.11.08-нд нийтлэгдсэн

Яао Мин оюутны ширээний ард

Хятадын спортын супер оддын нэг,
сагсан бөмбөгч Яао Мин зодог тайлснаасаа хойш дөрвөн сарын дараа Шанхай
хотын элит төвшний сургуулийн оюутан болжээ. Шанхайн Жьяотун их
сургуулийн Эдийн засаг, менежментийн сургуульд элсч орсон эхний өдрөө
Яао “эрдэм мэдлэг хэр чухал болохыг ойлгож байгаа тул ихийг сурч мэдэх
хүсэл эрмэлзэлтэй байгаа” тухайгаа ярьсан байна. Оюутны ширээнд суусан
эхний өдрөө тэр математик, англи хэл болон Хятадын орчин цагийн түүх
гэсэн гурван хичээлийг судалсан гэнэ. “Би дунд сургуульд сурч байхдаа
түүхийн хичээлдээ дуртай байсан. Тиймдээ ч оюутны ширээнд суугаад
түүхийн хичээл судлах маш сайхан байлаа” хэмээн ярьжээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж