
Өнөөдөр “Miele” дэлхийн өнцөг булан бүрт байрлах 45 салбар төлөөлөгчөөрөө дамжуулан дээд зэргийн чанартай бүтээгдэхүүнүүдийг хэрэглэгчдэд хүргэж байна. 100 гаруй жилийн өмнө үүсгэн байгуулагчдын хэлсэн" Өөрийн бүтээгдэхүүний чанарт бүрэн хариуцлага хүлээж чадсанаар л амжилтаа үүрд хадгалж улам хөгжиж чадна" гэсэн гол философи одоог хүртэл тасралтгүй үргэлжилж, төгс чанарыг бүтээсээр байна. Магадгүй энэ нь Миле, Цинкен нарын удмынхан 4 үе дамнан компаниа удирдаж буйтай холбоотой байж болох юм. Нэгэн удаа ерөнхийлөгч Маркус Миле “Танай үйлдвэрийн нууц юундаа байна вэ” гэсэн сурвалжлагчийн асуултанд “Бид хэрэглэгчдэд юу хамгийн их хэрэгцээтэй байгааг судлахад гол анхаарлаа хандуулж, дараа нь бүтээгдэхүүнийхээ эд анги бүрийг өөрсдөө үйлдвэрлэхийг зорьдог. Энэ нь нийгмийн зүгээс бидэнд итгэх итгэлийг нэмэгдүүлдэгт л гол амжилт маань оршдог” хэмээн хариулжээ. “Miele” компанийн 2,8 тэрбум доллараар хэмжигдэх баялгийг дэлхийн өнцөг булан бүрт амьдарч буй 16 мянга гаруй ажилчид нь бүтээж байна. Энэ хөрөнгийн үлэмж хэсэг буюу 150 сая орчим доллар судалгаа шинжилгээ, технологи хөгжүүлэлтэд зориулагддаг болохоор жил бүр хэдэн зуун шинэ бүтээгдэхүүн зах зээлд нэвтэрдэг. Зөвхөн 2001-2005 оны хооронд гэхэд л Германы Патентын Газарт 350 бүтээгдэхүүнээ бүртгүүлж өмнө байгаагүй дээд амжилт тогтоосон байна.
Энгийн цахилгаан бараанаас 3-4 дахин их буюу 20-иос дээш жил ашиглагддаг, үйлдвэрээсгарахдаа олон удаагийн туршилтанд ордог болохоор бүтээгдэхүүн ньөөрөө чанарын тэмдэгт болжээ. Тиймийн учир өөр хаана ч байхгүй 7-10 жилийн үйлдвэрийн баталгааг бүтээгдэхүүн бүр дээрээ бардам өгч чаддаг билээ. Үе үеийн язгууртнууд, нэртэй бизнесмэнүүд, урлаг спортын одод “Miele”-г хэрэглэж өөрсдийн нэр хүнд, нийгэмд эзлэх байр сууриа тодорхойлдог. Хамгийн сүүлийн жишээ дурдьхад орчлонгийн хамгийн өндөрт тооцогдох Бурж Халиф цамхагт байрлах 900 супер зэрэглэлийн хувийн орон сууцыг тэр чигээр нь “Miele” брэндээр тохижуулжээ. Мөн түүнчлэн Английн хатан хаан II Элизабетагийн ордон, Японы эзэн хааны ордон, Шведийн эзэн хааны ордон, АНУ-ын Цагаан ордон, ОХУ-ын Кремлийн ордон, Ромын Ватиканий ордон зэрэг газарт үйлчилгээний албандаа зөвхөн “Miele”-г ашиглахыг зөвшөөрдөг ажээ.
Монгол хэрэглэгчдэд энэхүү шилдэг брэндийг эх орноосоо албан ёсны баталгаатайгаар худалдан авах боломж аль хэдийнээ бүрдсэнийг дуулгахад таатай байна. 2007 онд “Бодь электроникс” компани “Miele” брэндийн албан ёсны дистрибьютер болсноос хойшхи 4 жилийн хугацаанд Монголын өндөр зэрэглэлийн барилга, оффис, чанарыг эрхэмлэгч гэр бүлүүдийн байнгын хэрэглээ болж чаджээ. Эрхэм та тус брэндийн ShowRoom – ээр зочилохыг хүсвэл баруун дөрвөн замд байрлах ENTERA дэлгүүрийг зориорой.