Зүүний хүчний холбооны II чуулган боллоо

Хуучирсан мэдээ: 2011.11.08-нд нийтлэгдсэн

Зүүний хүчний холбооны II чуулган боллоо

Дундговь аймгийн Зүүний хүчний холбооны II чуулган энэ сарын 5-нд Мандалговь суманд боллоо. Уг ууулганд МЗХХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батбаяр, МЗХХ-ны удирдах зөвлөлийн гишүүн Б.Энхбат, МЗХХ-ны бага хурлын гишүүн Ш.Төрбат, Д.Галсандондог, Д.Энхсайхан, МЗХХ-ны ажлын албаныхан болон Дундговь аймгийн 10 гаруй сумын төлөөллүүд оролцжээ. Дундговь аймгийн ЗХХ-ны дарга Ш.Оюун өнгөрсөн хугацаанд хийсэн ажлын тайлангаа хэлэлцүүлж цаашид хийх ажлын зорилтоо тодорхойллоо. Хуралд аймгийн Засаг дарга Д.Чандмань оролцож санал бодлоо солилцсон байна. Түүнчлэн орон нутагт дахь холбооны үйл ажиллагааг идэвхжүүлж, гишүүнчлэлийн хүрээг өргөжүүлэх, мөн аймгийн нутаг дэвсгэрийн цөлжилтийн асуудалд онцлон анхаарч ажиллахаар болжээ.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж