Адриана Лима шаргуу бэлтгэл хийж байна

Хуучирсан мэдээ: 2011.11.08-нд нийтлэгдсэн

Адриана Лима шаргуу бэлтгэл хийж байна

“Victoria"s Secret”-ийн сахиусан тэнгэрүүдийн нэг супер загвар өмсөгч Адриана Лима формдоо орохоор шаргуу бэлтгэл хийж байгаа гэнэ. Бразиль гаралтай Адриана Лима загварын тайзнаа алхахын тулд хөөрхөн төрөх хангалтгүй, шаргуу хөдөлмөрлөх хэрэгтэй гэж хэлдэг ажээ. Жил бүр зохиогддог “Victoria"s Secret”-ийн дотуур хувцасны алдартай шоунд бэлтгэж, Адриана Лима өдөрт хоёр удаа бэлтгэл хийж, уураг ихтэй хоол идэж байгаа гэнэ. Шоу маргааш эхлэх бөгөөд Адриана Лима өдөрт  хэдэн литр ус ууж байгаа юм байна. 2009 онд Сербийн хөлбөмбөгч Марко Жариктай гэрлэж, охинтой болсон Адриана Лима “Victoria"s Secret”-ийн сахиусан тэнгэр болсон нь түүний амьдралын алтан үе гэж ярьдаг байна. Тэрбээр энэ бүх хэцүү бэлтгэл, шоуны дараа охинтойгоо, нөхөртэйгээ сайхан амарна гэжээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж