Хятад хөрөнгө оруулалт хийхээс татгалзлаа

Хуучирсан мэдээ: 2011.11.08-нд нийтлэгдсэн

Хятад хөрөнгө оруулалт хийхээс татгалзлаа

Хятадууд Грекийн байдлыг сайжрах хүртэл Засгийн газрын бондыг худалдан авч хөрөнгө оруулалт хийхээс татгалзжээ.

Европын лидерүүд Хятадыг бонд худалдан авах замаар тусламж үзүүлнэ хэмээн итгэж байсан юм. Харин Хятадын Сангийн орлогч сайд Жу Гуангуа "Хөрөнгө оруулалтын асуудлыг нарийн тодорхой болгоогүй байсан. Бид хөрөнгө оруулалтын талаарх чухал хэлэлцээрийг хийж чадаагүйгээс зөвшөөрөөгүй. Мөн Грекийг өөрийн асуудлыг бие даасан байдлаар хэлэлцүүлэхийг хүссэн. Хэдийгээр Грекийн асуудал хоёрдмол байдал үүссэн байгаа ч тэснэ гэж итгэж байсан" гэжээ.

Энэ тусламж нь Евро бүсийнхний эдийн засгийн тогтворгүй байдлыг сайжруулах ажлын нэг хэсэг байжээ.

Европын холбооноос евро бүсийн орнуудын санхүүгийн байдлыг тогтвортой болгох, Грект туслах санд хөрөнгө оруулалт хийхийг хүсч байсан юм. Өнгөрсөн долоо хоногт Евро бүсийн тэргүүнүүд ""Тогтвортой байдлын сан"-д нэг мянган евро олгохыг зөвшөөрсөн байна.

Европын холбооноос Грект туслах, Евро бүсийн орнуудын байдлыг тогтворжуулахаар Хятадын Засгийн газраас Итали, Испанийн бондыг худалдан авах замаар хөрөнгө оруулалт хийхийг хүссэн юм. Улмаар Италийн Засгийн газар яаралтай хуралдан, авах арга хэмжээг хэлэлцсэн байна. Шинжээчид үүнийг Европын төв банк тус улсын бондыг худалдан авснаар байдал доройтсон гэх цуу үгнээс сэргийлэх замаар ийнхүү хуралдаж байгаа гэж үзэж байгаа юм.

Мөн "Грекийн араас орохгүйн тулд их ажлыг хийх хэрэгтэй. Грекийн санал асуулга нь Италид ихээр нөлөөлөх"-ийг онцолсон байна. Учир нь одоогоор Грекийн асуудал нэгдүгээрт тавигдан тогтворгүй байгаа улсуудыг тэргүүлж байгаа ч хэрэв Грек байхгүй бол Итали энэ байр сууринд очих аж. Хэрвээ Итали Грекийн араас орвол Европын холбоо дахин сэргэх чадваргүйгээр унах өндөр магадлалтай юм байна.

Б.Золзаяа

http://www.mminfo.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж