Хуучирсан мэдээ: 2011.11.08-нд нийтлэгдсэн

УИХ
дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг Ардын намынхныг өмнөө
“сөх­рүүлж” чадлаа. Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын
төслийг батлах гэж хоёр намын бүлэг хэсэг жүжиг тавьсны эцэст арайхийж
зөвшилцөлд хүрлээ. Тэгэхдээ Ардын намынхан Ард­чилсан намынханд бууж
өгөх маягаар асуудлыг нэг тийш нь шийдвэрлэхээр болов. Бүлгийн дарга
Ч.Сайханбилэгийн хэлэх дур­тай үгийг “Манай намын бү­лэг завсарлага
авлаа” хэмээн то­дорхойлчихвол буруудахгүй  байх. Учир нь тэд өөрсдөд нь
таа­лагдахгүй, ашиггүй саналыг нөгөө бүлгийн зүгээс тавибал завсарлага
авчихдаг зантай. Гэхдээ энэ нь хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн бүрэн эрх
болохоор хэн ч юу ч хэлэх эрхгүй юм. Ийм жишээ гэвэл олон. Үндсэн
хуулийн Цэцийн гишүүнийг томилох асуудалд Ардчилсан намын бүлэг
завсарлага авчихсан байгаа. Мөн Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн
най­руулгын төслийг өнгөрсөн чуул­ганаар хэлэлцэх үеэр завсарлага авч,
УИХ-ын үйл ажиллагааг гацааж байсан юм. Ямарваа нэгэн үйл ажиллагааг
гацаах, завсарлага авах арга хэрэглэсэн хэдий ч бүлгийн дарга
Ч.Сайханбилэг намынхаа саналыг Ардын намынханд хү­лээн зөвшөөрүүллээ.
Улс төрд хөл тавихаасаа өмнө сэтгүүлч хийж байсан энэ төрийн түшээ
сэтгүүлчдийг байнгын хорооны хуралдааныг сурвалжлуулахгүй хэ­мээн
гөжүүдэлсэн удаатай. Мөн интер­нэтийг айл бүрт түгээнэ  хэмээн уриалж,
сонгуульд ялалт байгуулж байсан сүүхэйтэй эр. 

Ц.Энхцэцэг

"Улс төрийн тойм" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж