Палестины дайчдын лидерийг устгав

Хуучирсан мэдээ: 2010.04.27-нд нийтлэгдсэн

Палестины дайчдын лидерийг устгав

Хеврон хотын ойролцоох Бейт-Авад явуулсан тусгай ажиллагааны явцад Израилийн армийнхан ХАМАС-ын хамгийн ихээр хайгдаж байсан лидерийг устгажээ. Али Свеити гэгчийг 2004 оноос хойш Израиль эрэл зарласан байлаа. “Гаарец” сонинд бичснээр даваа гаригийн өглөө Свеитийн нуугдаж байсан байшинг цэргийнхэн бүслэн дайчидтай буудалцах үеэр түүнийг устгасан байна. Нутгийн хүмүүс  Свеитийн цогцосыг байшингаас гарган авч байсныг харсан гэнэ. Түүнийг амь үрэгдсэн гэдгийг авга ах Махмуд нь бас хэлж байна. Тэр хэлэхдээ Свеити бууж өгөхөөс татгалзсан, харин буудалцааныг гаргаагүй гэсэн байна. Дөрөвдүгээр сарын дундуур Батлан хнамгаалахын төлөөлөгч палестин террористууд Синайн хойгт аллага хийхээр сүрдүүлэхэд бэлтгэж байгааг хэлээд иргэдээ тийшээ жуулчлахгүй байхыг сануулжээ. Энэ хугацаанд цэргийнхэн террористуудын эсрэг урьдчилсан цохилт хийнэ гэсэн яриа хэвлэлээр гарч байв.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж